Трамп: Иран, АНУ-ыг хэзээ ч айлгаж, сүрдүүлж чадахгүй

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр 35 сая дагагчтай твиттер хуудастаа Иран улсыг сүрдүүлсэн хэд хэдэн жиргээг нийтэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч "Иран улс бидэнтэй тэмцэлдэхийг санаархвал энэ нь Ираны жинхэнэ төгсгөл байх болно. АНУ-ыг хэзээ ч бүү заналхийл, сүрдүүл" гэж жиргэжээ. 

 

Ираны Хувьсгалт Гвард энэ амралтын өдөр АНУ-ын эрх баригчдад хандан "Бидний пуужингууд Персийн булан дахь АНУ-ын байлдааны хөлгүүдэд цохилт өгөх чадалтай. Үйлдэл хийхээсээ өмнө араа сайн хар" хэмээн заналхийлсэн юм. 

 

Уг мэдэгдлийн дараахан Трамп хариу жиргэж "Иран, АНУ-тай тэмцэлдэх хүч байхгүй" гэж жиргэжээ. 

 

АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд өдгөө Ираны сүрдүүлсэн Персийн буланг чиглэн явж буй юм. Мөн АНУ-ын орчин үеийн бөмбөгдөгч онгоцууд Ойрхи Дорнодод хүрэлцэн ирсэн талаар Цагаан ордноос мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АНУ дарангуйлагч
2020-01-08
zochin:
Байнга ялагдаж байгаа. Америкчууд түүхэндээ тийм аугаа ялалт байгуулж байгаагүй улс шүү!
2019-05-21
иргэн:
amerikuud barahgui ee dandaa hudlaa surduuldeg
2019-05-20
лалрууд минь америк байнга ялж байна. та нар энд орилоод яахийн нийлээд ану-гийн ганц цэргийг барахгүй амаараа том ишигний чадалгүй оркууд минь
2019-05-20
zochin:
Байнга ялагдаж байгаа. Америкчууд түүхэндээ тийм аугаа ялалт байгуулж байгаагүй улс шүү!
Хэзээ ч гэнэ шүү. Хэдхэн жилийн дараа Америк хүрчих пуужин хийчих байлгүй дээ. Тэгвэл ёстой хойд Солонгосоос чацга савирдаг АНУ жинхэнээсээ айдас гэдгийг мэдрэх байлгүй.
2019-05-20
irgen:
ene neg buzar uls sonovol taarna, delhiid ganzhan gai bolson uls , uls bolgoniig suiryylj baidag, odoo byr delhii mash egzegtei baidald orood baina shdee ene neg ergyy ulsaas bolj
2019-05-20
АЙЦАН Л ЦАРАЙ БАЙНА ДА
2019-05-20