Хятадууд "Iphone"-ээс татгалзаж, “Huawei”-г сонгож байна
2019-05-22

Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайны уршгаар хамгийн их хохирол амсаад буй компани бол Хятадын харилцаа холбооны “Huawei” компани билээ.

 

 

Тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу өдгөө Канадад гэрийн хорионд байгаа бол АНУ, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй барууны орнууд “Huawei”-ээс татгалзаад байна. 

 

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Huawei”-ийг эрх баригчидтайгаа нягт холбоотой ажиллаж, олон улсад тархан тагнуул хийдэг хэмээн буруутгасантай холбоотой юм. 

 

Мөн энэ долоо хоногийн эхээр Америкийн технологийн “Intel”, “Qualcomm”, “Xilinx” гэх чип үйлдвэрлэгчид “Huawei”-д нийлүүлэлт хийхгүй гэдгээ зарласан бол “Alphabet”-ийн “Google” компани “Huawei”-д техник хангамж болон программ хангамжийн зарим үйлчилгээ үзүүлэхгүй гэлээ. “Huawei”-ийн шинэ гар утаснууд БНХАУ-аас өөр газарт “Google Play Store”, “Gmail App” зэрэг түгээмэл хэрэглээний аппликэйшн, үйлчилгээнүүдэд нэвтрэх боломжгүй боллоо. 

 

Олон улс “Huawei”-ээс татгалзаж буй энэ үетэй зэрэгцэн хятадууд "Apple" компанийн "Iphone" тэргүүтэй бараа бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэн талаар "www.scmp.com" сайт мэдээллээ. 

 

10 гаруй жил "Iphone" гар утас хэрэглэсэн Ван Чижон гэгч вейбо хуудастаа "Би өнөөдрөөс “Huawei”-ийн гар утсыг хэрэглэхээр боллоо. Баяртай  "Iphone" гэж бичжээ.

 

"Iphone"-ээс татгалзах давалгаанд ганцхан цагийн дотор 5,000 гаруй нэгдэж, "Huawei”-ийн утас худалдан авчээ. 

 

"Huawei” өнгөрөгч онд нийт 206 сая гар утас олон улсад борлуулсны 105 саяыг нь Хятадын эх газарт худалджээ. 

 

Энэ оны эхний улиралд "iPhone"-ийн борлуулалт 36.4 сая ширхэг болж, өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 30.2 хувиар буурчээ. "Huawei" эхний гурван сард борлуулалт нь эрс өсч, дэлхийн тэргүүлэгч ухаалаг утас үйлдвэрлэгч боллоо. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Дэлхий:
Тэр яахав ээ Дэлхий Huawei ээс татгалзаж байна
2019-05-29