Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 9.7 хувиар өслөө
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2011 онд 2056.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 9.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 16.8-77.3 хувь, нарийн боов, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, мах, талх, амтат ус, ундаа, шингэн сүү, тамхи, архи, жүүс, шар айраг, цэвэр ус, бетон зуурмаг зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-86.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Барилга угсралт, их засварын ажил 2011 онд 450.7 тэрбум төгрөг болж, 427.9 тэрбум төгрөг буюу 94.9 хувь нь дотоодын, 22.8 тэрбум төгрөг буюу 5.1 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оныхоос 99.9 тэрбум төгрөг буюу 28.5 хувиар өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 101.4 тэрбум төг буюу 31.1 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөллөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ