Хуавэй өөрсдийн гэсэн үйлдлийн системийг албан ёсоор нэвтрүүлэхэд тун ойрхон иржээ. HongMeng гэх нэртэй үйлдлийн системтэй ухаалаг утаснуудын эхний ээлж хэдийнэ гарсан бөгөөд 1 сая ширхэг үйлдвэрлэгдсэн гэж Rosenblatt Securities хөрөнгө оруулалтын компанийн шинжээчдээс авсан эх сурвалжтайгаар China Daily мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, HongMeng үйлдлийн системтэй нэг сая ширхэг ухаалаг гар утсыг туршилтын зориулалтаар үйлдвэрлэжээ.
Шинэ үйлдлийн систем нь Google үйлдлийн системд зориулагдсан бүхий л апликешнийг дэмжихийн дээр “хувийн мэдээллийг хамгаалах аюулгүй байдлын өргөтгөсөн функцтэй” гэнэ.
Өмнө нь Хуавэйгийн хэрэглэгчийн бизнесийн тэргүүн Ю Чжэндүн мэдэгдэл хийхдээ шинэ үйлдлийн систем энэ оны намар, бүр оройтлоо гэхэд ирэх жилийн хавар гэхэд бэлэн болно хэмээн онцолж байлаа.
Түүний өгүүлснээр шинэ үйлдлийн систем нь зөвхөн гар утас, планшет төдийгүй компьютер, ухаалаг ТВ, автомашины мэдээллийн системд ашиглах боломжтой байх гэнэ.
Г.Бямбасүрэн
Huawei утас WhatsApp, Instagram ашиглах боломжгүй боллоо
Уншиж байна |