Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 32.8 тэрбум төгрөг болов

img

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 40 ХК-ийн 58.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 92.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 86.8 мянган ширхэг хувьцааг 53.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 5.8 мянган ширхэг хувьцааг 4.2 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 206 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 40 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 20260.20 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 12.09 нэгжээр буюу 0.06 хувиар өссөн. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 32.8 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayasgalan:
Хэдийгээр хэдэн цөөн этгээд хэт хямдаар цуглуулах зорилгоор ханшийг нь тогтмол бага хэмжээнд бариад байгаа ч үүнд нь хямарч Баянгол зочид буудал ХК-ийн олон зуун жижиг хувьцаа эзэмшигчид минь хувьцаагаа яаран зарах хэрэггүй шүү. Учир нь Баянгол ЗБ-ын хувьцаа нь ТОР20 индекст багтдаг 20 том ХК-иудын хувьцаа дотроос хамгийн эрсдэлгүй нь юм. 1. Өөрийн хөрөнгө буюу арын баталгаа нь 18.8 тэрбум төг байтал, хувьцаа нь зарагдаж байгаа зах зээлийн үнэлгээ нь дөнгөж 15.0 тэрбум төг байгаа буюу энэ үзүүлэлтээр 1-рт ордог. 2.Цэвэр ашгийн түвшин 36.7% буюу энэ үзүүлэлтээр Тавантолгой ХК-ийн дараа 2-рт ордог. Та бүхэндээ эрх ашгаа хамгаалан хамтдаа зогсохыг уриалж байна.
2012-01-18