Эрчүүд амиа хорлох тохиолдол ихсэх хандлагатай байна

Өөрийгөө боомилж нас барсан эрэгтэйн цогцсыг олжээ.

Тодруулбал Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар менежмент” ХХК-ийн агуулахын өргөгч цамхаг дээр /30 метрийн өндөртэй/ боомилж нас барсан хүний цогцос байна, буулгаж өгнө үү" гэсэн хүсэлт цагдаагийн байгууллагаас 07.04-ний өдрийн 09:37 цагт Онцгой байдлын албан иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 09:54 цагт очиж, тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн Т /33 настай, эрэгтэй/-ийн цогцсыг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
ДЭМБ-ын судалгаагаар амиа хорлолтын үзүүлэлтээр манай улс дэлхийн 177 орноос тавдугаарт жагсаж байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 1061 хүн амиа хорлосон харамсалтай дүн мэдээ гарсан. 2018 оны эхний 10 сарын байдлаар 420 хүн амиа хорлосны дийлэнх нь эрчүүд байсан ба эрэгтэйчүүдийн амиа хорлолт ихсэх хандлагатай байгааг албаныхан анхааруулж байна.
Манай улсын 10-аас 35 хүртэлх насны хүүхэд залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаанд амиа хорлолт орж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Түүнчлэн амиа хорлогчдын ихэнх буюу 54-91 хувь нь эрэгтэйчүүд байгаа ажээ. Нас барсан хүн амыг насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байгаа төдийгүй тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ