Айдасын даваа орчимд ноцтой осол гарч хүний амь эрсэджээ


Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айдасын даваа, Айдасын давааны урд замд өчигдөр буюу 2019.07.08-ны 23 цагийн орчимд ноцтой осол гарч хүний амь нас эрсэджээ.
Тодруулбал BeiBen маркийн автомашины жолооч Ц нь Тoyota Vitiz маркийн М болон Mitsubishi Fuso маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 30 настай, эрэгтэй М нас барж, зорчигч 27 настай эмэгтэй Х, 6 настай эрэгтэй Ө нар гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсанг шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Баяр наадмын өдрүүдэд эхэлж байгаа тул жолооч та бүхэн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ