Сэрэмжлүүлэг: Долоо настай хүү сум алдаж ээжийнхээ аминд хүрчээ

Говь-Алтай аймагт долоон настай хүү буу оролдож байгаад сум алдаж ээжийнх нь аминд хүрч, дүү нь хүнд шархадсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.07.09/ гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Бигэр сумын 2 дугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон 5 настай охин дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж.
Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ