Үерийн дараа авах арга хэмжээ

img

Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг агаарын урьдчилсан мэдээгээр төвийн бүс нутаг болон Улаанбаатар хот орчимд 7-8 дугаар саруудад олон жилийн дунджаас их хур тунадас бууж, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлье.

 

 

ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД

 

• Сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах,

• Гэр, орон байр, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

• Үерийн аюултай бүс нутгаас нүүх,

• Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

• Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

• Цэвэр ус, хоол хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах

• Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах хэрэгтэй.

 

ҮЕР, УСНЫ АЮУЛЫН ДАРАА ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ

 

• Өөртөө болон бусдад туслах

• Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих

• Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах

• Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах

• Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх

• Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах

• Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих

• Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх

• Гараа тогтмол савандаж угаах

• Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах

• Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх

• Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ