Хөвсгөл аймагт осол гарч нэг хүний амь нас хохирчээ


Хөвсгөл аймагт хоёр автомашин мөргөлдөж 29 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал 2019.07.14-ний өдрийн 17.57 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 20км-т/ амины Honda Cross road маркийн автомашины жолооч Х нь Toyota Prius О жолоочтой автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 29 настай, эмэгтэй Х нас барсан байна.
Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ