Э.Содномпилжээ дээд амжилтаа ахиулж дэлхийн аварга боллоо
2019-07-19

Э.Содномпилжээ дэлхийн аваргын тэмцээнд явлаа л гэдэг. Дэлхийн аварга боллоо л гэдэг. Ингэх ёстой мэт эсвэл заавал аварга болох л ёстой мэт эх орныхоо, элгэн түмнийхээ итгэлийг алдалгүй амжилт дүүрэн ирдэг тамирчин бол ТЭР.

 

http://resource.shuud.mn/shuud/images/2017/3/cd0dc0c4457eb91f103f1de344c48a4b/6d1n0c8hbun4fh0fotsd2c92ib_b.jpg

 

"Рио-2016" паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпэлжээ тун саяхан Казахстаны Нур-Султан хотод болсон пара поуэрлифтингийн ДАШТ-ээс 107 кг жинд 247 кг өргөж, өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг гурваар ахиулаад зогсохгүй дэлхийн аварга боллоо. 

 

Тэр Риогийн олимпоос хойш зорьсон тэмцээн бүрээсээ амжилт дүүрэн ирж буй. Э.Содномпилжээгийн амжилтаас дурдвал өнгөрөгч 2018 оны тавдугаар сард Финланд улсын Ванта хотод пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ болсон. Тус тэмцээнд оролцсон IPF-н хэвтээ шахалтын ДАШТ-ий 105кг-д жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг  шахаж Дэлхийн аварга болсон билээ.

 

Мөн 2017 оны гуравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү медалийн өнгөө хувиргаж аваргын алтан медалийг энгэртээ зүүж, Дубай хотноо төрийн дууллаа эгшиглүүлсэн.

 

Үүнээс хоёр сарын дараа буюу өнгөрөгч 2017 оны тавдугаар сард Унгар улсын Эгер хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-д хүч үзэж, шинэ жиндээ 221 кг өргөж дэлхийн цомын аварга болж, аварга цолоо дахин баталсан.

 

​Гэрэл зургийг MPA.mn

 

МУГТ Э.Содномпилжээ Риогийн олимпоос хойш оролцсон тэмцээн бүртээ ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа олонтаа дуурсгасан. Энэ л эрч, хүч урам зоригоороо "Токио-2020" олимпод оролцож, Төрийн дууллаа эгшиглүүлээрэй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
sport:
Сайн залуу гэхдээ манайхан ойлгохгүй юм хөгжлийн бэрхшээлтэй ийм залуучууд энэ ангиллад 10 аад хүн байдаг Магай хүн өөрийнхээ амжилтыг л ахиулдаг шүү дээ.
2019-07-21
У.нямхүү:
Ийм сайхан хүү төрүүлж өсгөсөн Н.Амаржаргалдаа баяр хүргэе Ханхөхийн уул усны ард түмэн хүүгээр чинь бахархаж баярлаж явдаг шүү Ид оргил үед нь хөдөлмөрийн баатар өгөөсэй
2019-07-21
Зөв... Бөхчүүд зөвхөн наадамд л нэрээ гаргадаг энэ тамирчин дэлхийд нэрээ дуурсгалаашдээ... Энэ 2-н хооронд их ялгаа бийшүү
2019-07-21
irgen:
saihan ineesen mundag zaluu baina, mongoliin ene shagnaliin asuudal neg l bishee, shagnah estoi hymyys zondoo l baina ene hynees avahuulaad
2019-07-21
Яг үнэн
2019-07-21
Тэнэг ОЮУНБОЛДОД БААХАН ШАГНАЛ ӨГЧ БАЙСНААС ЭНЭ ЗАлууд л өгмөөр юмаа
2019-07-21
Нямаа:
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын угшилтай энэ залуу улсынхаа төдийгүй аймгийн нэрийг гаргаж яваа мундаг тамирчин.Баяр хүргэе.Өвөө Шарав нь Шинэ-Идэрийн уугуул Аав Энхбаяр нь эдүгээ Эрдэнэтэд аж төрж байна.
2019-07-20
аавын хүү:
Адилхан аавыг хүүхдийг алаг үзээд яах вэ, дэд хурандаа өг
2019-07-20
Яг үнэн
зчн:
Үнэн
2019-07-20
Болдбаатар:
Монголынхоо нэрийг гаргаж яваа үнэхээр мундаг залуу юм байэа. баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2019-07-20
монгол:
байр машин юу юу өгдөг билээ өгөөрэй... аан тийн Хөдөлмөрийн баатараа одоо л өг
2019-07-20
зочин:
яг ийм л үед урамшуулж шагнал харамгүй ѳгѳх ёстой.тасралтгүй жигд амжилт үзүүлж байна шүү Х.Баттулгаа
2019-07-19
Иргэн:
Одоо баатрыг нь өгөх хэрэгтэй дээ!
2019-07-19
zochin:
Teneg ork buhchuuded bair mashin beleglej tenegtej bhaar. Ene zaluud ireeduin amjilt uzuulhed n hurungu oruulalt hii ter heden buh heden hun dawaad ysan gej shagnuladch bgan. olon ulsad duuday ch gsn gants neree gargaguin bj
2019-07-19
Зөв... Бөхчүүд зөвхөн наадамд л нэрээ гаргадаг энэ тамирчин дэлхийд нэрээ дуурсгалаашдээ... Энэ 2-н хооронд их ялгаа бийшүү
зчн:
Үнэн
Zochin:
Mynadag zalyyda amjilt xusii
2019-07-19
Монголхүү:
Баяр хүргэж улам их амжилт хүсье? Ёстой мундаг байна. Бахархаж байна.
2019-07-19
Naraa:
Bayar hurgie. Bertel gemteleesl hol baigaarai.
2019-07-19
ZOCHIN:
BAYR HURGIE. YDARGAAND ORCHIHVOO. BIEE SAIN AMRAAJ BGAAD TOKIO D LSHUU.
2019-07-19
Baharhmaar amjilt gargasan baina Mundag daichin
2019-07-19
Saran:
Bayar hvrgie.Baharhaj bna
2019-07-19
Зочин:
Баяр хүргэе.Өөрөө энэ амжилтуудыг гаргасан юм шиг баярлаж бахархлаа бас Монгол эгэл нэгэн хүүгээр би омогшиж хөөрлөө. Аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе
2019-07-19
Naraa:
Bayar hurgie. Bertel gemteleesl hol baigaarai.