Парламентын ардчиллыг төлөвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр зөвшилцөх ажлын хэсэг хэлэлцүүлэг хийж байгаа. Өчигдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр хэлэлцүүлэг хийж, улс төрийн намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагынхан оролцсон. Өнөөдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийх юм. Хэлэлцүүлэг Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, өөрийн байр сууриа илэрхийлнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ