Хэрлэн голоос цогцос олджээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ "Хэрлэн голд эмэгтэй хүний цогцос байна" гэсэн дуудлага 2019.07.21-ны өдрийн 08:24 цагт онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завтай ажиллаж мөн өдрийн 08:36 цагт  Дорнод аймгийн Булган сумын харьяат иргэн Ц /72 настай, эмэгтэй/-ын цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ