“Говь” ХК-ийн бохирын худагт 18 настай ажилтан нас баржээ

“Говь” ХК-ийн бохирын худгийн сэнсэнд цохигдон 18 настай дадлагажих ажилтан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу дадлагажих ажилтан Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлага 2019.07.24-ний өдрийн 02:15 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан 02:19 цагт очиж, тус компанийн бохир ус дамжуулах станцын худгийн сэнс ажиллагаатай эсэхийг шалгах үед сэнсэнд цохигдон нас барсан байсан тул цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ