Элэгний вирус шивээс, гоо сайхны үйлчилгээгээр дамжин халдварладаг
2019-07-24

Элэгний В вирусын шинжилгээ өгч, эрүүл гарсан бол сайн дурын дархлаажуулалтад хамрагдах шаардлагатайг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү анхааруулж байна.

 

 

Элэгний В вирусын эсрэг сайн дурын дархлаажуулалт нь насанд хүрсэн хүнд гурван тун хийдэг байна. Эхний тунг хийлгэснээс нэг сарын дараа дараагийн тунг хийлгэнэ. Харин гурав дахь тунг эхний тунгаас зургаан сарын дараа хийлгэдэг аж. Мөн хүүхдэд дөрвөн тун хийдэг. Эхний тунг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийдэг бол дараагийн тунгуудыг хоёр сартайгаас дараалуулан хийдэг юм байна.

 

Сайн дурын дархлаажуулалтыг 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийлгэх боломжтой. Нэг тун вакцин нь 5000 төгрөгийн төлбөртэй юм.

 

Элэгний В вирус нь шивээс, гоо сайхны үйлчилгээгээр дамжин халдварласан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Тиймээс гоо сайхны үйлчилгээнд анхааралтай хандахаас гадна хүний сахлын хутга, шүдний сойзыг дамжуулан хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 27 738 хүн сайн дурын дархлаажуулалтад хамрагдсан байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин