Утаажилтын бүсээс 24 иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалжээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Онцгойгийн алба хаагчид утаажилтын бүсээс 24 иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалжээ.

 

Тодруулбал Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3,5 км замыг туулан очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /67 настай, эмэгтэй/-ийн зүүн, баруун гуя бага зэрэг түлэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Утаажилтын бүсээс 24 иргэнийг гаргасан байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ