266 сая төгрөгийн авлига авсан М.Сономпилд 4 жилийн ял оноолоо
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан ДЦС-д хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн хахуул авсан хэмээн буруутгасан юм. Шүүх түүнийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн хууль бусаар олсон 266 сая төгрөгийн улсын орлого болгов.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ