Шинэ Ерөнхий сайд дүүгээ дэд сайд болгожээ 

img

 

Их Британийн шинэ Ерөнхий сайд Борис Жонсон төрсөн дүү Жо Жонсоныг бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн хэрэг эрхлэх дэд сайдын албан тушаалд томилсон талаар Regnum  агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ Ерөнхий сайдын дүү Жо Жонсон өмнө нь Их Британийн тээврийн департаментад улсын сайдын албан тушаал хашдаг байсан гэнэ. 


Энд дуулгахад, Британийн шинэ Ерөнхий сайд долоодугаар сарын 24-нд шинэ танхимыг бүрдүүлсэн бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор очсныхоо дараа хэлсэн үгэндээ Европын холбооноос Британийг гаргах шинэ хэлэлцээр байгуулна гэж амласан юм. 


Харин үүний дараа Борис Жонсоны бодлогыг эсэргүүцсэн олон Лондон хотноо Ерөнхий сайдын ордноос холгүйхэн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Брекзитийг зогсоохыг шаардсны дээр шинэ ерөнхий сайдын хувь хүний зан байдал болон хэрхэн сонгогдсонд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Их Британийн ШИНЭ ерөнхий сайд Борис Жонсон

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха:
Чонон Борис гэж байсан гэсэн, Монгол эцэгтэй юм болов уу?
2019-07-25
Zochin:
Boris geheer oros etsegtei ym bolov uu
2019-07-25
Zochin:
Boris geheer oros etsegtei ym bolov uu
2019-07-25