Хурцадмал байдлыг дэвэргэх үйлдлээ зогсоохыг Пхеньянд уриалав 

img

 

Долоодугаар сарын 25-ны өглөө Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт бага тусгалтай хоёр пуужин харвасан. 
Харин үүний дараа, Солонгосын хойгийн нутаг дэвсгэр хурцадмал байдлыг нэмэгдүүлж болзошгүй үйлдлүүдээс татгалзахыг Өмнөд Солонгос БНАСАУ-д хандан уриалжээ.


Энэ талаар БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чхве Хён Су мэдэгдснийг Ёнхап агентлаг дамжууллаа. 


“Солонгосын хойгт цэргийн хурцадмал байдлыг арилгах хүчин зүтгэлд туслахгүй үйлдлүүдийг зогсоохыг Хойд Солонгост уриалж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Сөүл одоогоор Пхеньян пуужин хөөргөсний хариуд ямар нэг арга хэмжээ авахаар төлөвлөөгүй гэдгийг онцолжээ. 


Ёнхап агентлагийн мэдээлснээр БНАСАУ ээлжит пуужингаа харвасантай холбоотой асуудлыг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэхээр болсон байна. Түүнчлэн штабуудын дарга нарын хорооноос “нөхцөл байдлыг ажиглаж байгаагийн дээр байлдааны бэлэн байдлаа хадгалж байгаа” гэж мэдэгджээ. 

 

Хойд Солонгос бага тусгалтай хоёр пуужин хөөргөжээ 

Г.Бямбасүрэн 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ