Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив.

 

Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү М.Ананд Япон Улсын нийслэл  Токио хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд барилдан түрүүлж, мэргэжлийн сумод зургаа дахь түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом авсан юм.

 

Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд төрсөн нутаг Сүхбаатар аймагт амрахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yostoi dajgui eronhii said shu .sanasniig bodhod ovoo yum hiij amjuulaad bga shu .
2019-07-26
иргэн:
Нутгийн дүү гэж ирээд л баяр хүргэсэн байх, Болж байна. Эх орныхоо нэрийн бас өндөрт өргөсөн ЕС байгаарай. Оюутолгой мэттэй хуйвалдчихав даа, Хажууд чинь Хүрэлбаатар, Сү.Батболд гэх мэт оюутолгойн төлөөлөл дүүрэн байгаа, тэд толгойг чинь эргүүлнэ шүү. Хүрэлбаатарыг ОТ-н 5 сая ам долларын өртөгтэй онгоцны буудлыг 50 сая ам доллараар барьж авилгаа авсан гэцгээх юм, шалгаж болдоггүй юм уу? Ийм маягаар төрийн эрх баригчдыг авилгадсан гэж би биш Даваасүрэн сайд зурагтаар ярьж байна лээ, Судлаач дээ, Сүх жанжаан,
2019-07-25
иргэн:
ядуу орны ядарсан еренхий сайдад хэдэн бор юм егч узээрэйдээ ананд минь наад муу чинь худлаа сэлэм эргуулэхээс арай хувьдаа идчихгуй нэг ч болсон ажил амжуулж магадгуй
2019-07-25
Ээлжит түрүүгээ авсанд их баярласан шүү. Амжилт хүсэе
2019-07-25