Эрүүл мэндийн яамны авлигын сүлжээ

img

Төрийн ямар нэг албан тушаалд очсон л бол хэмжээгүй эрхт хаан мэт аашлагчид олон. Зөвхөн өндөр албан тушаалтан эсвэл өөрийн хамааралтай хүмүүст үйлчлэх ёстой мэтээр ажил, албандаа ханддаг нь авлига, хүнд суртал гарахын үндэс суурь болдог. Гарыг нь хүндрүүлээгүй нэгнийг хясан боогдуулж, ажлаас нь хойш чангаадгийн сонгодог жишээг Эрүүл мэндийн яамныхан гаргажээ. Түүнийг нь АТГ тогтоож, мөрдөн шалгаж байна. 

    

 

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар 2019 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр зохиомол хүнд суртал гаргаж хясан боогдуулах замаар хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж, хахууль авсан байна. Мөн 2018 оны 09 дүгээр сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх  тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг АТГ шалгаж байна. Төрийн албан тушаалтан иргэнд үйлчлэх ёстой. Гэтэл төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан иргэнд албаар хүнд суртал гаргаж, ажлаа бүтээхийн төлөөх аргагүй байдалд оруулсан нь гэмт хэрэг. 

 

Тэгвэл Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар яагаад ийм хүнд суртал гаргах болов? Үүнийг АТГ судалжээ. Ингэхдээ Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллаж, огт хяналтгүй, зах замбаараагүй үйл ажиллагаа энэ байгууллагуудад явагддагийг тогтоосон байна. Тухайлбал

 

  • Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хуулийг дагаж мөрддөггүй

  • Бодлогын баримт бичиг, журмыг хэсэг бүлэг хүмүүст тохируулан гаргадаг

  • Удирдлагын зүгээс эрх олгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой салбарын өдөр тутамд гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл үүсгэгч шалтгаан нөхцөлүүдийг судлан тогтоох хүсэл эрмэлзэл, санаачлага байхгүй, хяналт тавьдаггүй

  • Тусгай зөвшөөрөл хариуцсан ажлын байранд туршлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг томилсон

  • Ажлын байрны тодорхойлолтыг албан хаагчид тохируулан боловсруулдаг

  • Зөвшөөрөл олгох үйл явц, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл эзэмшигч нарын мэдээлэл ил тод биш зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон байна.

 

Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төрийн нэрийн өмнөөс ажиллаж байж иргэнд хүнд суртал гаргаад зогсохгүй дүрэм журмыг өөрсдөдөө зориулан зохиодог гэсэн үг. Хамгийн харамсалтай нь энэ байдлыг хянаж тогтоох, таслан зогсоох ажлыг Эрүүл мэндийн яамны удирдлагууд хийдэггүй. Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаас эхлээд газрын дарга нар хүртлээ нүдэн балай, чихэн дүлий байсаар авлигын гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ийм байдал байхад мэргэжлийн бус сайд гэж ад үзэгдэх нь аргагүй. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарынхнаа өмгөөлөх дуртай. Бид сайндаа сүрьеэ өвчнийг илрүүлж, мундагтаа тэмбүү өвчинтэй тэмцэж байна гэж зарладаг. Тэгвэл доод албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогдчихлоо, одоо юу хэлэх вэ? Бүр баримт бичиг, ажлын байрны тодорхойлолтыг өөрсдөдөө зориулан зохиож байгаад авлига, ашиг сонирхлын сүлжээг бий болгочихож. Одоо ч өмөөрөх үү, Д.Сарангэрэл сайд аа?!

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Eruul mendiin daatgaliin san yammii mexeld hendlengiin hyanaltguigeer zartduulagdaj baigaa daatgaltai gesen irged oligtoi emnelgiim tuslamj avch chadahgui gamts unetei shinjilgeenii zardlaa daalgachihaj chadahgui emnnelegt hevteh gej been oocher dugaarlana hevteheer unetei wm tariagaa gadnaas olj ir gene iim l amdraltai baifaa ny unen
2019-08-01
Zochin:
Mungenii ulaan shunaldaa hetlegdseer nuden balai bolson alban tushaaliin telee aldsan mungee olohiin tuld ulairsan iim said er ny yu hiij be ogtdor geed baihad tuuz haicjlaad guigeex baina ene tushaald tentsehvuigees chin bolj ard tumen eruul mend daatgaliin system inrheer nuran unalaa communistuudaas ireh songuuliar salahvui bol ingeed fuusah tavilan bidniig huleej baina
2019-08-01
иргэн::
Шийлэгдамба, Цогцэцэг, Сарангэрэл гэсэн сайдууд шудрага, мэргэжлийн боловсон хүчнүүдийг маш ихээр халж сольсон байдаг. Тэгээд салбарын нэр хүнд нь унаж дууслаа. Хууль хяналтын байгууллага эргүүлж ажилд нь томил гээд байхад бүдүүн зүрх гаргаж цааргалдаг. Тэдний энэ булхайг бүгдийг нь нарийн шалгаж хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй. Цэвэрлэгээ хийж мэргэжлийн хүмүүсээр нь ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Огцруулаа Ерөнхий сайдаа.
2019-07-29
Бүх салбар мөнгө угаадаг:
Их цэвэрлэгээ хийе
2019-07-28
Энэ Гантулга гэж нөхөрт арга хэмжээ аваач:
Энэ хэн бэ?? Томилгоо бүхэнд оролцож нууц амрагуудаа дарга болгож 60 тэрбумын авилгын сүлжээг ажиллуулж завшиж яваа үл бүтэх нэр хүндгүй нөхрийг Хүрэлсүх зайлуулаач. Шударга ёс хариуцлага хаана байна У ХҮрэлсүхээ ???
2019-07-28
irgen:
erchim huchnii ded Gantulga EM baiguullagiin tomilgoond ih oroltsdog negen geh yum Gantsetseg gedeg huuhnii nuhur yumuu.Odoo Enhtsetseg gej huuhniig neg turuh gazar tomiluulah geed davhiad baigaa gesen.Uurt ni hiih ajil baimaar l yum
2019-07-28
Энэ Гантулга гэж нөхөрт арга хэмжээ аваач:
Энэ хэн бэ?? Томилгоо бүхэнд оролцож нууц амрагуудаа дарга болгож 60 тэрбумын авилгын сүлжээг ажиллуулж завшиж яваа үл бүтэх нэр хүндгүй нөхрийг Хүрэлсүх зайлуулаач. Шударга ёс хариуцлага хаана байна У ХҮрэлсүхээ ???
Ц.Цогзолмаагийн бэр Отгонжаргал Сарангэрэлийн хулгайг зохицуулж байгаа да.
2019-07-27
ЖДҮХСан шиг зорилготойгоор байгуулсан:
Эрүүл мэндийн хөгжлийн төвийг тусгай зөвшөөрлөөр авилга хаууль авах гэж ЖДҮ сан шиг зорилготойгоор байгуулсан. Дарга нь гэж тавьмал авилгачин. Ажлаа мэдэхгүй, ажилдаа сэтгэлгүй, хүнд сурталтай АТГ сайн байна. Татан буулга
2019-07-27
Сайнаа:
АТГ ажлаа сайн хийжээ. Эрүүл мэндийн дэд сайд байсан нэг нөхөр албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө хувийн бизнесийн сурталчилгаа хийгээд байсан нь хууль зөрчсөн үйлдэл шүү. Тэр балай ийм замаар улсаас бараг 700 сая төгрөг хусчихаад байхад зүгээр өнгөрүүлэх үү?
2019-07-27
Бүгд авилгачид:
Төрийн алба тэр чигээрээ авилгачид. Ичих нүүргүй авилгачид. Үндсээр нь цэвэрлэх цаг болсон
2019-07-27
Эднийг бүгдийг зайлуулж огцруул:
Тэр ЭМ-ийн сайдыг, ЭХ-ний дэд сайдыг, амрагуудыг нь бүгдийг нь огцруул.
2019-07-26
Эрүүл мэндийн яам, тухайн салбар мөнгө угаадаг салбар болоод олон жилийн нүүр үзэж байна.
2019-07-26
Бүх салбар мөнгө угаадаг:
Их цэвэрлэгээ хийе
ХӨХ ТЭНГЭР:
САРАНГЭРЭЛ ЭЭ ЧИ СЭТГҮҮЛЧЭЭ ХИЙГЭЭД ЯВБАЛ ТААРНА ЭМНЭЛЭГИЙГ УЛАМ НУРААСАН БАЛАЙ АВГАй огцороочээ
2019-07-26
МОНГОЛ:
ЭМНЭЛЭГИЙ МЭДЛЭГГҮЙ САРАНГЭРЭЛ САЙДЫГ ОГЦОРУУЛБАЛ ТААРНА ХООСОН ТОЛГОЙТОЙ АВГАЙ
2019-07-26
зочин:
бөөн авилгалчид суудаг шүү дээ
2019-07-26
irgen:
iim buzar bulai umnuud yam tamgiin gazr ajilladag uls yaj hogjih ve dee,,,,tegeed iim matreil baihad shorond hiigeech ed naraa saidtai ni hamt
2019-07-26
Хэзээний завхай Гантулга:
Ноолуурын наймаачин Гантулга Алтайд байхдаа хуульч О гэдэг хүүхний нөхөртэй нь найзлаад эхнэр О-той нь явалддаг байсыг Алтайнхан бүгд мэднэ. Тэр гэр бүл сүүлдээ салсан. Одоо өөрөө дэд сайд амрагуудаа дарга болгож авилгал цуглуулдаг болж.
2019-07-26
Авто тээврийн үндэсний төв гэж бас нэг сүйрсэн газар бна.шинэ дарга ирээд ч бахь байдгаараа
2019-07-26
зочин:
бөөн авилгалчид суудаг шүү дээ
ЭХ-ний дэд сайд Гантулга ч овоо эр юм:
ЭХүчний дэд сайд Гантулга нууц амраг, 2 хүүхдийнхээ эх Ганцэцэгийг Цогцэцэг сайдын үед Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга болгосон. Ганцэцэг нь энд авилгын сүлжээ бий болгосон. Бас нэг ээлжит нууц амраг хаан буузны нягтлан байсан С.Оюунбилэгээ аудитын ерөнхий газрын дэд дарга болгосон. Нөгөөдөх бас ажлаа хийж чаддаггүй.
2019-07-26
zochin:
Balai abgaig zailuulaachee
2019-07-26
!!!Зочин:
Yamdiin said nariig mergejliin bolowson huchnuudeer hangaachee !!!
2019-07-26