Жиргээчид Ерөнхийлөгчийн эсрэг "босчээ"

Твиттерийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг Ц.Уянга (Элийрэгч) Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэргээр торгуульд унажээ. Түүнийг Еөк, Жонхуу, Ёорк гэх мэт нэр хоч ашиглан, Ерөнхийлөгчийн нэр төрд удаа дараа халдсан учраас шалгаж өгөхийг хуулийн байгууллагаас хүссэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын энэ хүсэлтийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчлийн хуулийг үндэслэн 2 сая төгрөгөөр торгожээ.
Ерөнхийлөгчийн олон нийтийн сүлжээний хэрэглэгчтэй хийсэн энэ тэмцлийг жиргээчид эсэргүүцэж, "Уянгатай хамт" гэх хөдөлгөөн өрнүүлэхдээ тулжээ. Жиргээчид ардчилсан улсын ерөнхийлөгчийг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй тэмцсэн хэмээн буруутгаж, зарим нь нэр хаягаа Жонхуу, Еөк гэх мэтээр сольсон байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ