“Томо буйлдинг” ХХК-ийн гэрээт ажилтан амиа хорлохыг завджээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлага 2019.07.25-ны өдрийн 15:57 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 16:09 цагт очиж, “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй 7 давхар барилгын 6 дугаар давхраас тус байгууллагын гэрээт ажилтан Ч (37 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ