Амиа хорлох гэж байсан 18 настай эрэгтэйг аварчээ


Амиа хорлох зорилгоор 19 давхраас үсрэх гэж байсан залууг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 19:11 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагууНийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж, тус байрны 19 давхар байрны дээвэр дээрээс иргэн М (нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, 18 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ