Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлжээ
2019-07-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.27-28-ны амралтын өдрүүдэд нийт 366 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

 

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтсэн байна.

 

Гэмтэж бэртсэн хүний 3 нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол 2 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.

 

Нийт гэмтсэн хүний 4 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна. Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдээгүй байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
Бархүү:
Согтуу жолоо барьсан новшнуудыг салам торгохоос гадна биеийн хүчний ажил албадан хийлгэж, хууль дүрмийн хичээлд хүчээр суулгах хэрэгтэй. Түр хугацаагаар эрх хасах бол тэдэнд шийтгэл биш байна шүү дээ.
2019-07-29
Болд:
Хуулиа чангалаач ээ. Манайхаас еер согтуу сахилгагуй жолооч нараа давраадаг нэг ч улс байхгуй. Нэг бол албаар ийм бодлого барьдаг юм уу. Арай л биш ээ
2019-07-29
Зочин:
гай болсон согтуу жолооч нарыг газар дээр нь баривчлах хэрэгтэй.
2019-07-29