Гэр бүл цуцалсан шийдвэр 58.3 хувийг эзэлсэн ч эвлэрүүлэн зуучлалын амжилт өсчээ


Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.07.29) 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Хэвлэлийн хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцуулсан. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нар олны анхаарал татсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 7073, иргэний 21420, захиргааны 791 хэрэг нийт 29284 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 8460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 680 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1019 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1922 хүний цагдан хорих хугацаа сунгажээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг 8 хэргээр буюу 1 хувиар тус тус өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурсан байна.
Үүнээс:
Улсын тэмдэгтийн хураамжаар 8.2 тэрбум
Торгох ялаар 3.5 тэрбум
Зөрчлийн хэрэгт торгох шийтгэлээр 138.1сая, нийт шүүхээс 11.8 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 9.8 хувь нь Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг байна. Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн 58.3 (1229 хэрэг) хувийг гэрлэлт цуцалсан шийдвэр эзэлж байна.
Эвлэрүүлэн зуучлалын амжилт 2019 оны эхний хагас жилд 0.2 хувиар өссөн байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 6210 өргөдлийг шийдвэрлэж 4579 буюу 73.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1631 буюу 26.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.
Монгол Улсын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд нийт 18664 (хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар) хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 4579 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувьтай тэнцэж байгаа тул иргэний хэргийн шүүхийн ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна.
Он |
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан |
Үүнээс шийдвэрлэсэн |
Эвлэрэл амжилттай болсон хувь |
2018 оны хагас жил |
8485 |
6174 |
73.5 |
2019 оны хагас жил |
8967 |
6210 |
73.7 |
Зарим гэмт хэргийн тоо өсөв
Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
Хүнийг алах гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар,
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 375 хэргээр буюу 13.7 хувиар,
Хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр 51.1 хувиар,
Хулгайлах гэмт хэрэг 149 хэргээр буюу 17.3 хувиар,
Дээрэмдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 29.8 хувиар,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар,
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 116 хэргээр буюу 25.9 хувиар,
Залилах гэмт хэрэг 101 хэргээр буюу 49.3 хувиар тус тус өссөн байна.
Д/д |
Хэргийн төрөл |
Хэргийн тоо |
|||
Он |
Өсөлт, бууралт |
||||
2018 оны хагас жил |
2019 оны хагас жил |
Тоо |
Хувь |
||
1. |
Хүнийг алах |
91 |
119 |
28 |
30.8 |
2. |
Дээрэмдэх |
141 |
183 |
42 |
29.8 |
3. |
Залилах |
205 |
306 |
101 |
49.3 |
4. |
Хүчиндэх |
139 |
210 |
71 |
51.1 |
5. |
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг |
448 |
564 |
116 |
25.9 |
6. |
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах |
64 |
77 |
13 |
20.3 |
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:
· Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 30 хэргээр буюу 19.7 хувиар,
· Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9 хэргээр буюу 81.8 хувиар,
· Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 57.1 хувиар,
· Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 17 хэргээр буюу 41.5 хувиар тус тус буурсан.
Шүүх хорих ялыг түлхүү оноожээ
Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд шүүхээс нийт ял шийтгүүлсэн 1 хуулийн этгээд, 6976 хүний 1 хуулийн этгээд, 3870 хүнд торгох ял, 1027 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2081 хүнд хорих ял оногдуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 25.6 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 14.2 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.1 хувиар тус тус өссөн байна.
Шүүхээс 3870 хүн, 1 хуулийн этгээдийг нийт 4 тэрбум 46 сая 169 мянга 260 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 29.1 хувиар нэмэгдсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ