Иргэн С.Санжаачаанчигийн 10 жилийн хөдөлмөрийг үнэлж “Хангарди одон”-гоор шагналаа

img

 

Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон"-гоор Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн С.Санжааванчигийг шагналаа. Тэрбээр өөрийн оршин сууж буй Чингэлтэй дүүргийн V хороонд цэцэрлэг бариулах ажлыг хорооны иргэдтэй хамтран эхлүүлж, хуучнаар Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан барилгыг газрын хамт чөлөөлүүлсэн ажээ. Тус хороо нь цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй боловч нэг ч цэцэрлэг байдаггүй аж. Тиймээс ийнхүү уг санаачилгыг гарган, ажил болгосон байна. Ингэхдээ уг газрыг хувийн байгууллагын нэр дээр захирамж гарсан байсныг цуцлуулахаар 10 жилийн турш хөөцөлдөж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын үе үеийн дарга нар, нийслэлийн Газрын алба зэрэг холбогдох бүх шатны байгууллагад хандсан байна. Үүний дүнд уг газарт улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих тухай захирамж гарч, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлээд байгааг шагнал авах үеэрээ тэрбээр ярилаа.

 

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baishing shuu
2019-07-29
tuuhiin dursgalt gazriig nuraagaad tsetsrleg barichihsan hun uu. ingej l oilgoloo
2019-07-29
baishing shuu
ХҮМүүсийн 5 жилийн хөдөлмөрийг шулсан компаний эздийг яах ч үгүй байж байна. компаний хүмүүс нь пэндийтлээ таргалаад үргэлжүүлэн залилж байсаар байна. эрлэгийн үзлэгээр шоронд морилно гэж байна лээ. мөнгөө авах нь гол зорилго тул эрлэгийн хүсэлтийг дараа нь болгооноо.
2019-07-29