ТҮЦ-ээс тамхи хураан авч, улсын орлого болгожээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд нийтийг хамарсан хордлого гарсантайгаар холбоотойгоор түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.


Шалгалтын явцад түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн Д.Отгонбаяр нь нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт, утаат тамхи /янжуур тамхи/ худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлж, илэрсэн зөрчилд нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын дагуу хариуцлага тооцож, худалдан борлуулж байсан янжуур тамхийг улсын ахлах байцаагчийн акт үйлдэнэ хураан авч улсын орлого болгохоор Нийслэлийн орон тооны Зөвлөлд шилжүүлжээ.

 

Эх сурвалж: НМХГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amraa:
heden emee nariin tamhiig huraachaad bayr hvrgii sain ajilajee mhg t
2019-08-01
Түвшээе:
Хар тамхи хурааж авсан юм шиг л сүржигнэж байх шив дэ . Тамхины хууль гараад тамхи татахгүй болчихсон уу
2019-07-31
Хүнээ тэжээж чадахгүй байж , амьдрах гэж зүтгэж яваа нийгмийн жаахан идэвхитэй хэсэг рүүгээ дайрах юм
2019-07-30
Хууль бол хууль, том жижиг гэж ялгавартай хандах нь хуулийн өмнө тэгш байна гэсэн зарчмаа зөрчиж байна гэсэн үг. Жижиг гэмт хэрэг хийж чадаж байгаа хүмүүс боломж нь олдвол улам ихийг хийхэд бэлэн , энэ байгууллага өөрийн хийх ёстой юмаа л хийж байна. Том жижиг гэхгүй хууль бус бүх л зүйлтэй хүн бүр эвлэрэхгүй байвал энэ оронд сайхан цаг ирнэ. Түц болгонд тамхи зарж өчүүхэн ашгийн төлөө хүүхэд залуусыг хордуулж хууль зөрчдөг, бүгдийг нь шалгах хэрэгтэй
2019-07-30
MXG ta nar KFCg yaj ichgvvrgui umguulsniig chin sanaj bn shv avilgalaa bandaash oimsondoo nyyj bdag xognyydaa
2019-07-30
Ydarsan ardyydad er byraa gargaxaa bolij vz MXG icheechee
2019-07-30
Баадай:
Ямар том гэмт хэрэг илрүүлээ вэ, мөн улсад үлэмж хэмжээний орлого оруулсан байна. Ингэж барын зулзагыг бага дээр нь дарж авахгүй бол эд нар чинь төрийн хяналтын том дарга нарт тэрбум тэрбумын авилга өгөөд улс орныг самараад хаячихна. Гэмт үйлдлийг цаг алдалгүй илрүүлж арга хэмжээ авсан хяналтынханд баяр хүргэе
2019-07-30
ОЙМСОН ДАХЬ ТЭРБУМАА ХУРААЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТҮЦ-НИЙ АВГАЙ НАРТ ТОМРОХДОО САЙН. ИЧИЖ ҮХЭЭЧ
2019-07-30
Mөнх:
Xар тамхи хурааж байгаан байх л гэж бодлоо ккк
2019-07-30