Ерөнхийлөгч Х.Баттулга монгол эмэгтэйг “NASA”-д сургах хүсэлтээ илэрхийлжээ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан бараалхлаа.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA”-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга  Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урив.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yynii orond ub hotiinhoo avtobus niitiin teevriin hogjmiig bagasgah heregtei.
2019-08-04
Ibragimovic:
Baraalhlaa gene uu
2019-08-02
Зочин:
Монголын мисс хүүхнүүдийн дунд НАСА-д очиэ нисгэгч болох марафон эхэллээ дээ ккк
2019-08-02
Ibragimovic:
Baraalhlaa gene uu
Zochin:
Hnn uur huseh yum oldoogui yum baih daa
2019-08-02