Замын цагдаагийн гүүрийг энэ сарын 25-нд нээх үүрэг өгчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг 08 дугаар сарын 25 гэхэд нээх үүргийг гүйцэтгэгч “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ХХК-ийн удирдлагуудад өгчээ.
Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрийн ажлын явц 90 хувьтай гүүрэн гарцын ажил үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ