ХЗДХЯ-наас ном гаргав

img

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Хууль Зүй Дотоод Хэргийн Албаны 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхтгэлийг Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас эрхлэн гаргасан бөгөөд тус ном манай номын санд ирлээ. Уг илтгэлийн эмхтгэлд тус бага хурлаар хэлэлцэгдсэн салбар хуралдааны бүх илтгэлүүд багтсан бөгөөд тухайлбал УИХ-ын гишүүн , Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Одбаярын хэлсэн үг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал , академич С.Нарангэрэлийн “Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн чиг хандлага”, Улсын Ерөнхий Прокурорын туслах , Сургалт Судалгаа Хамтын Ажиллагааны төвийн захирал Г.Ганзоригийн “Эрүүгийн Байцаан Шийтгэх Ажиллагаанд тулгамдсан асуудал ” сэдвээр тавьсан илтгэлүүд орсон байна.    

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ