“Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд хоёр хүн амиа алджээ
2019-08-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Хууль бусаар, нууцаар үйл ажиллагаа явуулсны улмаас хоёр хүн амиа алджээ.

 

Тодруулбал Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алдсан байна. Урьдчилсан байдлаар хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоожээ.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж уг осол эндэгдлийг гаргасан байна.

 

Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин