Налайхын түр замыг засварлаж хөдөлгөөнийг нээлээ
2019-08-06

 

Улаанбаатар хотод хоёр өдрийн турш их хэмжээний усархаг бороо орж, замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрч байна. 

 

Тухайлбал өчигдөр /2019.08.05/  усархаг бороо орсны улмаас Налайхын зам, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүйд хүрч Налайхын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хааж арга хэмжээ авсан. Харин авто зам завсарын ажилчид замын эвдрэл гэмтлийг өнгөрсөн шөнө багтаан янзалж, завсарласан байна. Улмаар өнөөдөр өглөө /2019.08.06/ 06.00 цагт Налайхын авто замын хөдөлгөөнийг бүрэн нээжээ. 

 

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин