О.Баасанхүү гишүүний ноцтой жиргээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын ерөнхий прокурорт хандсан тухай бид мэдээлж байсан. Тэрбээр шүүхэд шилжихэд бэлэн болсон ЖДҮ-гийн гэх хэрэг хаачсаныг прокурорын байгууллагаас тодруулж, УИХ-ын гишүүний нэр дээр албан ёсны хариу ирүүлэхийг хүссэн юм.
Тэгвэл улсын ерөнхий прокурор О.Баасанхүү гишүүнд хариу ирүүлсэн гэнэ. Тэрбээр энэ тухай цахим хуудсанаа "УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ" хэмээн жиргэсэн байна.
УИХ-ын гишүүний жиргэснээр эрх мэдэлтнүүд ЖДҮХС-аас авсан мөнгөө өндөр хүүтэйгээр угаасан нь тогтоогдвол Санхүүгийн зохицуулах хороо ч хамтдаа хуулийн байгууллагад дуудагдах ёстой. Учир нь тус байгууллага удаа дараа мэдэгдэл гаргаж, ЖДҮХС-аас гарсан мөнгө ББСБ руу ороогүй хэмээн мэдэгдсэн юм.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ