Зуухны буруу ашиглалтын улмаас бяцхан хүү хорвоог орхив

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Буйрын-Ар” гэдэг газар / сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ 2019.08.04-ний өдрийн 18:00 цагийн орчимд таван ханатай гэр шатжээ.

 

Гал түймрийн тухай мэдээлэл Онцгой байдлын албанд 2019.08.04-ний өдрийн 23:25 цагт ирсэн байна.

 

Уг гал түймэрт С /3 настай эрэгтэй/ угаартаж нас барсан бол Г /10 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар зуухны ашиглалтын буруугаас байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

 

Иймд иргэд, олон нийт пийшин зуухны яндангийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг сайтар шалгах гэмтэлтэй пийшин, зуух, янданг ашиглахгүй байх

 

Гэр сууцандаа зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

 

Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх

 

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Эцэг эх байна уу хариуцлага тооцоочээ
2019-08-06