ОХУ-ын БХЯ дэлбэрэлтийн урьдчилсан шалтгааны талаар мэдэгдэл хийлээ 
2019-08-06

Красноярскийн хязгаарын Ачинск район дахь зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Энэ дэлбэрэлт нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг Оросын Батлан хамгаалах яам гаргасан талаар Батлан хамгаалахын дэд сайд,  армийн генерал Дмитрий Булгаков мэдэгджээ. 


“Урьдчилсан байдлаар дүгнэхэд энэ бол хүний хүчин зүйлээс үүдэлтэй дэлбэрэлт. Мөрдөн байцаах газар болон прокурор эцсийн дүгнэлтийг гаргана” хэмээн Булгаков мэдэгдсэн байна. Оросын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар зэвсэг буулгах үед нэг сумыг унагаснаар доргилт аван дэлбэрч, улмаар бусад сум дэлбэрсэн байж болзошгүй гэнэ. 


Дэлбэрэлт болсон Каменка сууринд ноцтой эвдрэл сүйрэл болоогүй гэдгийг онцоллоо. 


“Би хэргийн газарт биечлэн очсон. Суурин бүс болон техникийн бүстэй танилцсан. Цонх шил солих шаардлагатай газрууд байгаа, бусад нь бүрэн бүтэн, хэвийн нөхцөлд байна”  хэмээн Батлан хамгаалахын дэд сайд мэдэгджээ. 

 

Видео: Зэвсгийн агуулахад дэлбэрэлт болжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос найз сайн зэвсэглэж байг л даа! Монгол шиг байвал байсан атлаа л хятадад эзлэгдчихсэн байна шүү дээ! Оросын зэвсэг улам их болж арвижаг! Гэхдээ монголын хилээс холхон л байг!
2019-08-09
Бусад улс руу довтолж, олон орны сонгуульд нөлөөлөхөө зогсоо. Маш том дэлбэрэлт болсон бна. Маш их нууж бна даа
2019-08-07
Төрөө:
Хүн алах зэвсэглэлээр хөөцөлдөхөөр өлөн хүмүүсээ бод түймрээ унтраа, Сибирь алс дорнодод бөөс мэт шигдсэн хужаа нараа хөөж гарга.
2019-08-07