Эрхүү мужид ойг зориудаар галдан шатаасан баримтыг Ерөнхий прокурорын газар илрүүлсэн гэж прокурорын газрын албан ёсны төлөөлөгч Александр Куренной мэдэгдснийг Риа новости дамжууллаа.
“Хууль ёсоор мод бэлтгэж байгаа газруудад хатуу хяналт тавих ёстой, тэр дундаа хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох хэрэгтэй. Хууль бусаар мод бэлтгэж байгаагаа нуун дарагдуулахын тулд гал тавьсан байж болзошгүй тохиолдлуудыг илрүүлсэн ” хэмээн прокурорын газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Оросын Хүрээлэн буй орчныг хамгаалах хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих Ерөнхий газрын прокурор Роман Федосов мэдэгдэл хийхдээ ойн түймэртэй холбоотой статистикийг бүс нутгийн эрх баригчид гуйвуулж байгаа талаар онцолж байлаа.
Түүний өгүүлснээр шатсан талбай, суурин газар хүртэлх зай, гал түймрийг унтраах цаг хугацааны талаар ташаа мэдээлэл өгсөн бөгөөд үүний улмаас холбооны эрх баригчид болон салбарын байгууллагууд нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгч амжаагүй гэнэ.
Товчхон:
Г.Бямбасүрэн
Уншиж байна |