Бэлчээрийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ

“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь “ хэлэлцүүлэг энэ сарын 14-нд ХХААХҮЯ-нд болно.
Хэлэлцүүлгээр бэлчээрийн менежмент, бэлчээрийн нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгаа явуулдаг олон улсын "Севори" институтийн судлаачид өөрсдийн үйл ажиллагаа, хийсэн ажлууд, Сэлэнгэ, Завхан аймагт хийсэн товч судалгааны үр дүнг танилцуулна. Мөн Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноосны чиглэлийн Хангай, Орхон үүлдрийн хонины онцлог, Шинэ Зеландын уулархаг бүсийн Меринос үүлдрийн хонины талаар мэдээлэл хийх, салбарын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөлтэй санал солилцох юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ