Өнөөдөр болох хэвлэлийн хурлууд

img

11.00 цагт Сэтгэл зүйч Ц.Зэсэнхүү Монголд анхны сэтгэл зүйн бүтээл гаргасан талаараа болон монголчуудын өнөөгийн сэтгэл зүйн асуудлаар мэдээлэл хийнэ.12.00 цагт ҮДБЭЧ-ын дуучин Д.Амаржаргалын “Сэтгэлийн өргөл” тоглолтод зориулсан хэвлэлийн хуралд урья.13.00 цагт БНСУ-ын караокений тоног төхөөрөмжийн “Kimyoung” компанийн албан ёсны борлуулагчийн эрхийг “Соёмбо” продакшн эзэмшдэг ажээ. Монголын зах зээлд үүнтэй холбоотой хууль бус үйлдэл гарч байгаа тул Оюуны өмчийн газар, Соёмбо” продакшны удирдлагууд болон “Kimyoung” компанийн ерөнхий менежер Grigorey Lee нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.14.00 цагт Амлалт нэхэх ард түмний холбооныхон МҮЭ-ийн үнийн хөөрөгдлийн талаарх байр суурийг дэмжиж тэдэнтэй нэгдэх аж. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ