Хятад Хонгконгийн орчимд цэргийн техник төвлөрүүлжээ

img

 

БНХАУ Ардын зэвсэгт цагдаагийн асар олон тооны цэрггийн техникийг Хонгконгтой хиллэдэг Шэнчжэнь хотод төвлөрүүлсэн талаар Global Times мэдээллээ. 


Энэ хотод томоохон сургуулилт хийх гэж байгаатай холбоотой хэмээн Хятадын эрх баригчид мэдэгдсэн бөгөөд цэргийн техникүүдийг байршуулахаар тус хотын цэнгэлдэх хүрээлэнг ашиглаж байгаа аж. 


Өмнө нь мөн энэ хотод 12 мянган цагдаа жагсагчдыг тараах сургуулилт хийсэн талаар бид мэдээлж байлаа. Тухайн үед энэ нь Хонгконгийн үйл явдалтай холбоогүй, удахгүй Хятадад болох томоохон баяртай холбоотойгоор бэлэн байдалд ажиллахаар сургуулилт хийсэн гэж мэдэгдэж байсан юм. 


Хэдийгээр албан ёсны тайлбар ийм байгаа ч өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээс эхэлсэн Хонгконгийн эсэргүүцлийн арга хэмжээ улам бүр ширүүсч, эмх замбараагүй байдалд шилжих тохиолдол сүүлийн үед улам нэмэгдэж байгаа. 


Үүнтэй холбоотойгоор, Хятадын төрийн хэвлэл болон Засгийн газрын төлөөлөгчид ч хонгконгчуудад сануулга өгсөн мэдэгдэл нэг бус удаа хийж байв. 

 

Хонгконг: Жагсаалыг “терроризм” гэж үзсэн БНХАУ

хүчнийхнийг илгээхэд бэлэн байна 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

surduuleg
2019-08-14
ODOO BAILDAACH TEGEED SDANUUDAA
2019-08-14