Хонгконг: Cathay Pacific-ийн захирал ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага үүрч халагджээ 
2019-08-21

 

Хонгконгийн томоохон агаарын тээврийн компани болох Cathay Pacific-ийн тэргүүн Руперт Хогг албан тушаалаасаа огцрохоор болжээ. 


Ийнхүү огцрох болсон нь ажилтнууд нь Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд оролцсонтой холбоотой гэнэ. 
Тодруулбал, Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон бүхий л ажилтнуудыг ажлаас нь халахыг Хятадын талаас шаардсан бөгөөд Хонгконгийн нисэх буудлыг жагсагчид хаах үеэр энэ компани олон зуун нислэг цуцлагдсны улмаас хувьцааны ханш унасан нь дарамт учрах шалтгаан болсон гэнэ. 


Руперт Хогг ажилтнууддаа хандсан мэдэгдэлдээ “Манай агаарын тээврийн компанийн хувьд амаргүй, шийдвэрлэх мөч ирээд байна. Манай нэр хүнд болоод брэнд ихээхэн дарамтанд байгаа, энэ дарамт нь ялангуяа эх газрын Хятадын чухал зах зээл дээр хэдэн долоо хоног үргэлжилнэ гэдэг нь эргэлзээгүй. Энэ нөхцөлд бид өөр алхам хийж болох байсан уу? Эргээд харвал, тийм ээ болох байсан” хэмээгээд компанийн тэргүүний хувьд бүх хариуцлагыг өөртөө үүрч байна гэж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ажлыг хэн хийж гүйцэтгэдэг ВЭ. АЖИЛЧИД гэдгийг энэ хүн мэддэг юм бн кк. Манайд бол дарга өөрөө л хамаг ажлаа нугалж, гүйцэтгэлээ хийдэг юм шиг загнадаг
2019-08-21
zochin:
manay durakuud ingeed buruu yum khiiwel uursduu ogchirdog khonshoortoy baygaasay, yawal ulsyn khurungu shaakh we geed zurkh ni zogschikh geed chadakhguy l dee
2019-08-21
уншигч:
манайд яах байсан бол гэж бодох гэснээ инээд хүрээд. Мэдээж бүх ажилчдаа халаад дарга ганцаараа үлдээд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажилд аваад бужигнуулж өгнө дөө хэхэхэхэ
2019-08-21