С.Амарсайхан: Төрийн албаны хүнд суртлыг зогсоож, уялдаа холбоогоо нэгтгэж ажиллах хэрэгтэй

img

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээлэлүүдээр үргэлжиллээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд “Тавантолгой түлш” ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр хийж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт хийж байхад хэд хэдэн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа нь ажиглагдсан. Диспетчерийн алба ажиллуулж сайжруулсан түлшний захиалга авахаас авахуулаад үйлдвэрийн бүсэд нэмж байгуулах ажлууд ажиглагдлаа. Мөн туслан гүйцэтгэгчийн мэдээллийн сан, дата бааз бүртгэл бий болгох зэрэг ажлуудыг нэмж хийх шаардлагатай байна” гэлээ.Одоогийн байдлаар 240 борлуулагчидтай гэрээ байгуулж Амгалан, Дөлгөөн нуурын баазуудад 20000 орчим тонн түлш нөөцөлсөн байна. Түүнчлэн хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд энэ сарын 26-30ны хооронд бүрэн хэвлэгдэж дуусах талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ. Хотын захирагч С.Амарсайхан “Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад байгаа дундын 40 агуулах, 504 цэг шаардлагатай түлшийг нөөцөлж бүрдүүлсэн байх ёстой. Тиймээс шаардлагатай асуудлуудад яаралтай арга хэмжээ авч, зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг”  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

Дараагаар нь Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн хяналт шалгалт хийж зохих журмын дагуу арга хэмжээ авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ. Шалгалтад нийт 374 аж ахуй нэгж, иргэний 569 блок барилгыг хамруулснаас барилгын угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар биелүүлээгүй гэх мэт зөрчлүүд цөөнгүй илэрсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан “Төрийн хүнд сурталаас иргэн аж ахуй нэгжүүд залхаж, эцэс сүүлдээ шат дараалсан зөвшөөрлүүдээ авалгүй барилга байгууламж барьж эхлүүлэх ихсэж байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажилла, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэнд зохих хариуцлагыг  хүлээлгэж ажилла. Төрийн хүнд суртлаа больж иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүй ажилла” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
setgegdeliig erh medeltei ni unshdag uguig medehgui .gevch.. Indra gedeg niisleliin zamiin mergejilten ongorson jiliin bichlegee davtaj uzuuleed baina uu geneer um yarihiin... ongorson jiliin uer zamiin evdrel guu jalgan deer baishin barisan haaj booson geh meted yamarch hariuclaga toocoj ajlaagui ene jil dahij zam evdreed
2019-08-24
Ёстой бүтэхгүй ажил эхлэх зөвшөөрөл авна гэдэг 2 жил хөөцөлдөнө мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн дүгнэлт нь бүх зураг болон зөвшөөрөл нэхнэ уг нь эрүүл ахуй баригдаж дууссан үед эрүүл ахуй дүгнэлтээ өгмөөр юм
2019-08-22