ВИДЕО: Цагдаагийн алба хаагчид усанд осолдсон иргэнийг аврав

Гэрэл зургийг MPA.mn

 

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн гурван алба хаагч Туул голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

 

Тодруулбал, өчигдөр /2019.08.22/ 17.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11-р дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байсан цагдаагийн гурван алба хаагч Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг шуурхай аварч анхны тусламж үзүүлжээ.

 

Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан иргэний эрдэнэт амийг аварсан эдгээр цагдаагийн алба хаагч нь Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, цагдаагийн ахмад С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар юм.

 

Тэд гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү очиж ус руу орж тухайн иргэнийг татаж гаргасан байна. Тухайн иргэн амиа хорлох зорилгоор гол руу орсон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ