БНХАУ-ын тэргүүн асан Зян Зэминь нас барсан гэх цуурхал тархсанаас хойш анх удаа ил гарав

img

БНХАУ-ын дарга асан Зян Зэминь нас барсан эсвэл бие нь тааруухан байна гэсэн цуу яриа тархсанаас хойш тэрээр нийт олны өмнө анх удаа гарч ирж харагдсан тухай AP агентлагаас мэдээллээ. Зян Зэминь хятадын хүүчин болон өнөөгийн нэрт  улстөрчидтэй хамт Бээжинд 1911 оны Синьхайн хувьсгалын 100 жилийн ойн баяр ёслолд байлцав. Зэминь Хятадын эрх баригч Коммунист намыг  үндэслэн байгуулагдсаны 90 жилийн ойн ёслолд оролцоогүй учраас БНХАУ-ын дарга асан зүтгэлтэн нас нөгчсөн тухай мэдээллийг гол төлөв интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан билээ. Тус орны эрх баригчид эдгээр цуу яриаг няцаав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongoliig min hoh tenger min iveeg etseg ovgod min orshoo ene olon avilgalchdaas ene hyataduudiig bugdiig ni tenger nirgeesee
2011-10-11