Бразил Амазоны түймэр унтраахад зориулагдсан тусламжаас татгалзав 
2019-08-27

Амазоны ойд асч буй түймэртэй тэмцэхэд Их долоогийн орнууд туусламж үзүүлэх талаар Францын Ерөнхийлөгч мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин энэ тусламжаас Бразилийн эрх баригчид татгалзжээ. 


“Энэ хөрөнгө нь Европын ойг нөхөн сэргээхэд илүүтэй тохирох байх. Хүн төрөлхтний соёлын өв болсон сүмд гал гарахаас Макрон сэргийлж чадаагүй байж одоо биднийг сургах гэж байгаа хэрэг үү? Тэр гэртээ, Францыхаа колонид хийх зүйл олон байна” хэмээн Бразилийн Ерөнхийлөгчийн  захиргааны тэргүүн Оникса Лоренцони мэдэгджээ. 


Лоренцонигийн үзэж байгаагаар ой хамгаалах талаар Бразиль ямар ч улсад зааж чадах гэнэ.  “Манайд байгаа шиг ийм их ургамалтай талбай аль ч улсад байхгүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 


Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө, даваа гаригт тус улсын Байгаль орчны сайд Рикарду Салес Их долоогийн орнууд Амазоны түймэр унтраахад 20 сая еврогийн тусламж үзүүлэх тухай шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдэж байв. 


Энд дуулгахад, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару Амазоны ойн түймрийг унтраахад арми татан оролцуулах зарлигт гарын үсэг зурсан юм. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр гал унтраах ажилд 43 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагийн дээр гал унтраах цэргийн албан хаагчдад 38,5 реал /9 сая доллар / зардал гаргасан байна. 

 

Амазоны галыг унтраахад ДиКаприогийн сан 5 сая  ам.доллар хандивлана 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин