БНАСАУ шумбагч онгоцны баллистик пуужин туршихаар бэлтгэж байж болзошгүй гэв

БНАСАУ шинэ шумбагч хөлөгт зориулсан баллистик пуужин туршихаар бэлтгэж байж болзошгүй хэмээн Вашингтон дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээчид мэдэгджээ.
Шинжээчдийн өгүүлснээр, наймдугаар сарын 26-нд авсан гэрэл зургууд нь “баллистик пуужин тээвэрлэх чадвартай шинэ шумбагч хөлөг онгоц бүтээж байгааг ” гэрчилж байгаа гэнэ. Түүнчлэн “туршилтанд бэлтгэж байж болзошгүй нотлох баримтууд ” –ыг шинжээчид олж авчээ.
“Гэрэл зураг дээр хөлөг онгоц, кран зэрэг дүрслэгдсэн нь шумбагч хөлөг онгоцны баллистик пуужинг туршихаар хөлгийг зөөвөрлөхөд бэлтгэж байж болзошгүйг харуулж байгаа ч энэ нь ойрын үед болно гэдгийг батлах баримт одоогоор алга байна” хэмээн илтгэлд онцолжээ.
Өмнө нь БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ БНАСАУ-ын шинэ шумбагч онгоц нь гурван баллистик пуужин тээвэрлэх чадвартай гэж онцолж байлаа. Мөн шинэ шумбагчийг ойрын үед туршиж магадгүй гэж Өмнөд Солонгос таамаглаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ