Ж.Батзандан гишүүн өөрийн гаргасан саналаас татгалзав

img

 

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар "Улс төрийн нам хатуу гишүүнчлэлгүй, дэмжигчдээр хүрээлүүлсэн байж болно" гэсэн заалтыг тусгах санал гаргасан байна.

 

Уг зарчмын зөрүүтэй саналаа дэмжиж өгөхийг Ж.Батзандан гишүүн үг хэлэхдээ гишүүдэд уриалав. Харамсалтай нь санал хураалтаар гишүүдийн 16 хувь нь дэмжсэн байлаа. Харин гишүүн Ж.Батзандангийн кноп эсрэг дарагджээ. УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ санал дэмжигдсэнгүй. Би таны саналыг дэмжиж байхад та өөрийнхөө саналыг дэмжээгүй байна шүү" гэж хошигнов. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Г.Занданшатар: Сайд нар Ц.Даваасүрэнгээ олж ир

 

 

17:30 цаг:

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүн Х.Нямбаатар "Маргаан дагуулсан асуудлыг хэлэлцэх асуудлын сүүлд оруулж өгөөч. Тухайлбал, байгалийн баялагтай холбоотой, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх, хугацааг 5 жил болгох, гишүүдийн тоо, шүүхийн асуудлуудыг хэлэлцэх асуудлын төгсгөлд оруулж өгөөч. Өмнө нь санал нэгдэж, зөвшилцсөн асуудлаар шат дараатай хэлэлцүүлэг явуулах горимын санал тавьж байна" гэв. Харин гишүүн О.Баасанхүү "Үндсэн хууль бол ард түмнээр хэлэлцүүлэх асуудал болохоос намуудын тохиролцоо биш. Тохиролцсон асуудлуудаа бусад намуудад өгөөч" гэлээ. Үүнд УИХ-ын Тамгын газраас "гишүүнээс гаргасан саналаар санал хураалт явуулж болно"  гэсэн хуулийн тайлбар хийв. 

 

Ингээд Х.Нямбаатар гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн 75.4 хувийн саналаар уг санал дэмжигдэв. 

 

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжиллээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дэх "Нам улсын хэмжээний үйл ажиллагаа явуулна" гэсэн заалтаар санал хураалт явуулахаар болов. Гэвч мөн л гишүүдийн ирц бүрдэхгүй, УИХ-ын дарга гишүүдээ чуулганы танхимд орж ирэхийг уриалж, хүлээлт үүслээ.  

 

Үдээс өмнөх хуралдааны дараагаар МАН-ын бүлэг хуралдсан. Гэвч хэлэлцсэн асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар "Сайд нар Ц.Даваасүрэн сайдаа олж ирж, М.Оюунчимэг гишүүн Д.Ганболд хөршөө олж ирж. Өглөө байсан" хэмээн чуулганы танхимд ирээгүй гишүүдийн нэрсийг зарласаар байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mongoliin ard tymen olon jil buruu hymyys songoson….odoo l bitgii ingeeree geseer baigaad, tavan togrogond hahuulduulj tompon sav avch songodogoo zogsooh heregtei
2019-08-30
bi:
Iim tuilbargui hog ajiillaj baihad ene IH uun ajil yaj uudtei baihav de...
2019-08-30
ХИЙМЭЛ:
Ард түмэн бид өөрснөө сонгосон шүү дээ.өөрсдийгөө төрд төлөөлөх хүмүүс их хурлын гишүүд нэг иймэрхүү новшнуудыг сонгосон бид бүхний буруу
2019-08-30
haha tgj l taarn
2019-08-30
Энэ Их хурлыг тараах хэрэгтэй. Гишүүд нь бүгд хулгайч, луйварчин, хар тамхичин, хятадын тагнуулч, хүүхэн хүчиндэгч, боовчин, ЖДҮ-чин гээд ганц ч олигтой хүн байхгүй.
2019-08-29
ХИЙМЭЛ:
Ард түмэн бид өөрснөө сонгосон шүү дээ.өөрсдийгөө төрд төлөөлөх хүмүүс их хурлын гишүүд нэг иймэрхүү новшнуудыг сонгосон бид бүхний буруу