ЗАЛРУУЛГА

img

 

Манай сайтад  2019 оны 7 дугаар сарын 17-ны  өдөр нийтлэгдсэн “Монголд бизнес хийх нэрээр амьдарч байгаа хятадууд яг юу хийдэг вэ?” гарчигтай  “Алтан сан” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээлэлд   “Алтан сан  актив” ББСБ-ын нэрийг холбон андуурч мэдээлжээ.

 

 “Алтан сан  актив” ББСБ  нь барилгын үйл ажиллагаа явуулдаг “Алтан сан” ХХК-тай ямар ч хамааралгүй, банк бус байгууллага юм.

 

Иймд “Алтан сан” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулдаг компанитай “Алтан сан  актив” банк бус санхүүгийн байгууллагын нэрийг хавсарган дурдаж, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ тус байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээлэл гаргасандаа “SHUUD.mn” сайтын редакци хүлцэл өчиж, залруулга хийж байна.

 

SHUUD.mn сайтын редакци

СЭТГЭГДЭЛ БИЧИХ