Даргыг муухай “харагдуулбал” ажлаас чөлөөлнө

img

 

Нийслэл энэ оны хоёрдугаар сарын 26-наас хойш С.Амарсайхан гэдэг Засаг даргатай болсон. Тэр даргад “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г бүтээн гардуулахаар НИТХ-аар шийдвэрлээд байгаа. 2004 оноос эхлэн үе үеийн хотын дарга нарт ёслол хүндэтгэлийн Гэрэгэ гардуулан өгдөг уламжлал тогтсон. Гэхдээ албан тушаалд очоод 10 сар ч болоогүй Засаг дарга нэр хүнд бүхий гэрэгэ гардахаар нийслэлийн өнгө төрх, өрх, гэрийг  үнэхээр сайн ажиллаж чадаж байгаа юу гэдэг эргэлзээтэй. Нураа, зогсоо, болохгүй, хорь гэх баахан шийдвэр гаргасан. Бас болоогүй баг хамт олноо ч сольсон. Тэр нь ч дуусаагүй дахиад ч 2 даргыг хэдхэн хоногийн өмнө халсан.

 

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шуурхай хуралдаан зарлаж, өвөлжилт, зам тээврийн салбарын талаар асуудалтай танилцмагцаа, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нарыг чөлөөлсөн.

 

Б.Цацралыг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй ажилласан гэж үзсэн бол Ж.Тогтохбаярыг хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа хэмээн халсан. Түүнчлэн хуралдааны үеэр Засаг дарга С.Амарсайхан “Асуудал байгаа бол тодорхой хэлэх хэрэгтэй. Та нөхөд ажил хийх, хэрэгжүүлэх бүх боломжоор хангагдсан. Өөрсдийн чадах, боломжтой байгаа хүрээндээ асуудлаа шийдэж ажиллах ёстой. Бүх асуудлыг хот шийднэ гэж харж сууж болохгүй” гээд цаашид ч холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан хүмүүстэй ажлын хариуцлага тооцож ажиллана гэсэн.

 

Гэвч албан тушаалтнууд муу ажиллах бус хэрэгжүүлэх боломж муутай ажил төлөвлөсний горыг л амссан хэрэг. Тухайлбал, өвөл хаяанд ирсэн энэ үед сайжруулсан шахмал түлшний нөөц нь бага, зам засвар шинэчлэлийн ажил нь шөнийн цагаар хийгдэхэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг хүндрэлүүд гарч байгаа. Тэдгээртэй яг нүүр тулж байгаа нь хэрэгжүүлэгч албан тушаалтнууд. Харин Засаг дарга бол “хөрсөн” дээр тулахгүй учраас хөндлөнгөөс ажиглаад, браво гэж хэлүүлэх хэмжээний агаарийн санаачилга гаргахаас хэтрэхгүй яваа. Тэгэхээр “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-ний эзэн болох даргын хувьд ард түмний эрүүл, аюулгүй амьдрах орчинд анхаарахаас илүү өөрийг нь муухай харагдуулах албан тушаалтнуудтай ажиллахгүй байхыг л эрхэмлээд байгаа бололтой.  

 

Эх сурвалж: Erennews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөв:
Зөвшдээ ажлааа хийж чадахгүй бол зайлах хэрэгтэй. Хотын даргаа дэмжиж ба
2019-09-10
Irgen:
UB hotin darga sain ajillaj bgaad bayr hurgie.Bolohgui butehgui huntei geree tsutslah n zuv.Hiitiin teever.Tutsnuuded anhaaral handuulaarai.Amjilt husie
2019-09-08
Bayar:
Ene zurag ni deer bga 2 pork yu yum bee
2019-09-07
tuuzka:
hahaha suudaliin bugluus
2019-09-07
Зочин:
Төрийн албаны дунд шатны ажиллагсад ажлаа сэтгэлээсээ хийдэггүй. Ялангуяа үйлчилгээний чиглэлийнхэн. Зүгээр суугаад цалингаа аваад явах санаатай. Хүн юм асуухаар бүр төвөгшөөсөн өөрөөсөө зайлуцлсан эсвэл илтэд буруу тохох жишээтэй бна
2019-09-06
Зочин:
Энэ хүмүүс андуураад байх шиг байна.Энэ 2дарга зүгээр ажлаа хийгээд явж байгаа.
2019-09-06
zochin:
zovshdee.chadahgui bol hyrdan zailyylah l htei.ovol hayand ircheed bhad dalan zadgai.hna bna ter sain nuurs..shn zam hargyi..nam dagasan balai aalznyydaas salah htei.yum bolgoniig neg hun harj hiilgej chadahgui.bagaar ajillahad gai bologchid hgui
2019-09-05
Irgen:
Zuv zuv ajlaa setgel gargaj hiij chadahgui bga hurgan darga seter zuusen humuusiig halah heregtei hun er ni ajliig setgeleesee l hiih heregtei
2019-09-05
зочин:
Тогтохбаяр гэдэг хуучин Хөрөнгө оруулалтын дарга байсан Ариунбаяр гэдэг Батболдын цүнх баригчдын цүнх баригч нөхөр л дөө хөөрхий дөө
2019-09-05
Зочин:
Ажил хийхгүй бгаа шалтаг тоочдог юмнуудыг хал зөв
2019-09-05
Бундан зүрх:
Инженерийн дэд бүтцийн ажилд технологийн хугацаа гэж заавал мөрдөх хугацаа байдаг. Тэрийг дээр дооргүй мэддэг бхйх хэрэгтэй шүү. Дарга тэгсэн гээд чичрээд байх нь мэргэжлийн бус хүний хамгийн түрүүн хэлдэг үг шүү. Агаарын бохирдол, замын түгжрэл, хөрсний бохирдолыг бол хөдөө ажлын байр нэмэгдүүлж байж л бууруулна шүү дээ. Хотындарга заавал камертай явж ажил хийдэг үхээнц зангаа болих хэрэгтэй. Өөрөө нийтийн тээврээр камергүй өглөө оройгүй явдаг болох хэрэгтэй хэрвээ уих-ын гишүүн болох хүслээ гүйцээх гэж байгаа бол зо
2019-09-05
Сая нэг хэсэг өдөр болгон шахам бороо орлоо. Бороо орж байхад барилга зам барьж тавих бол үнэхээр асуудалтай. Тэрийг хэдэн дарга нар ойлгомоор байна. Чанартаа анхаарахгүй хугацаандаа анхаараад дайраад байх юм.
2019-09-05
зочин:
хотын даргын шийдвэр зөв шдээ. гэнэтхэн ийм шийдвэр гаргаад хурдан хий гээд байгаа биш. өчнөөн цаг хугцаа байсан гол нь ажил хийж чадахгүй шахааны бааснууд шаваастай байгаадаал байгаа юм. чаддаг хүмсүүд нь бол гялалзуулна шдээ. ер нь тэгээд хотын даргыг аймаг сумдын даргыгааиргэд нь өөрсдөө сонгодог болмоор баына. намаас томилдог асуудал нь дэмий гэдгийг 30 жил харлаа мэдэрлээ шдээ монголчуудаа
2019-09-05
зочин:
Хотын даргыг дэмжиж байна. Зам удахгүй утаа гарна. Юу хийгээд байгаа нь үл мэдэгдэх нөхдүүд байгаад л байх юм
2019-09-05
Зочин:
Энэ нийтлэл уншиж байхад хотын дарга нь асуудал байвад хэлээрэй гэсэн гэх юм тэгсэн мөртлөө хэрэгжүүлэх боломжгүй асуудал гэх юм.Хүний өөдөөс ярьж чадахаа байсан юмуу.Дараа зүгээр хэлмэгдсэн гэх нь холгүй байх юм.Одоо жаахан хариуцлагатай байх хэрэгтэй.Үнэндээ бол яаж ажлаа хийдэг гэмээр хүмүүс наана чинь их шүү дээ.Ямар мэдлэг,туршлага байхгүй.Хүний өөдөөс хэлээд гарц гарлагаа гаргаж чадахгүй хүмүүс их.Өөрсдөө л дүгнэлт хий залуучуудаа
2019-09-05
irgen:
hotiin darga sain ajillaj baigaa, huuchin hymyys odii boltol yuch hiigeegui, ajlaa hiihgui chadahgui baival shuud halah heregtei hudlaa oroond suuj baidag hymyysiig
2019-09-04
zov:
hotiin zam bol tam .bid heddugeer zuund amidraad bainaa
2019-09-04
W:
Хотын тээврийн газрын дарга орлогчийг яаралтай ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй
2019-09-04
зөв ш дээ. замын ажил нь таг гацчихаад бхад албаны өрөөнөөс ч гарахгүй тэгээд ажил удирдана гэж юу бсийн. доод дарна нар нь бүгд намын даргын цүнх баригчид 60 тэрбумын нохдууд шүү
2019-09-04
зочин:
намын томилолтоор төрийн албанд нүүдлийн шувуу шиг алба хашиж буй хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөх хэрэгтэй. нам нь ялсан үед төрд орж түүнийгээ төрийн алба хаасан энэ тэр гэж хаацаалдаг. сургуулиа төгсөөд шалгалт өгөөд төрд ажиллаж буй сайн залуучууд төрийн албан хаагчдаас л сонгож дарга болгох хэрэгтэй.
2019-09-04
2 муухай амьтан л байна эмэгтэй нь бүр хог
2019-09-04
khotyn dargyn zuw ,
2019-09-04
Амарсайхан даргын зөв. Монголчууд диктатургүй бол сэтгэлээсээ ажил хийдэггүй. Амин хувийн эрх ашгаа боддог нь олон болсон энэ цагт зөв шийдвэр гаргаж хатуу хариуцлага тооцож байгаа нь маш зөв. Шат шатандаа ийм баймаарибайна. Налайхын зам байна ажил хийж байгаа хүн ер харагдахгүй хүйтний улирал дөхсөн энэ цаг үед ажлынг өдөр шөнөгүй шуурхайлж байх ёстой компани нь юу ч хийхгүй байгаа нь зам хариуцсан агентлагийн дарга нарын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Амарсайханд амжилт
2019-09-04
Amarsaihan gj ajil hiij yzeegyi darga narin omno boholzson etgeed baina. MAN stevershij baina geed baisan ymaa meddeg, bas ch heregtei yed ni hatuuhan dugarchihdag hymyysee zailuulaad jaal doldoi narig devshyylee, ene ch songuuliar unah stondon baih.
2019-09-04
ter indra battogtokh bumerdene geed hamtad n hooj zailuul
2019-09-04
ZOW !! Halsan ni deer !!!:
Ajlaa hiigeegui zalgarduulj Ard Tumniig buhimduulsaar baigaa setertenguudiig Halah Solih ni zuin hereg !!!
2019-09-04
Хотын иргэн:
Энэ замын дарга уул нь овоо зоригтой хэдэн том ажил эхлүүлээд дуусч байгаа юмаа даа тэрийг нь хэдэн шинэ дарга нар хэн нь тууз хайчлахуу гээд булаалцалдаад байгаамаа даа улс төр ч урлагийн үзлэг шиг болжээ дээ
2019-09-04
tuuzka:
hahaha suudaliin bugluus
zov:
hotiin zam bol tam .bid heddugeer zuund amidraad bainaa