Н.Батсуурь: МИАТ-ийн ажилчид алдаандаа уучлалт гуйхын оронд гүтгэж байна

Монгол Улсын аварга Н.Батсуурь Япон улсад очиж жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаа дэмжээд есдүгээр сарын 3-ны өдрийн 502 дугаар нислэгээр Монголд буужээ. Гэтэл "МИАТ"-ийн ажилчдын хариуцлагагүй байдлаас болж ачаагаа алдсан тухай мэдээлэл цацагдсан.
“Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээ хариуцсан дэд захирал Л.Отгонжаргал Н.Батсуурь ачааны виркийг дутуу төлсөн, ажилчдын биед халдсан тухай хэвлэлд ярилцлага өгчээ. Харин Улсын аварга Н.Батсуурь энэхүү мэдээллийг үгүйсгэж өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ.
Тэрбээр тайлбартаа "МИАТ-аас өчигдөр хоёр эмэгтэй над руу утсаар холбогдоод үнэ төлбөргүй үйлчлүүлэх болзол тавиад постоо устгахыг хүссэн. Би өмнөөс нь "Уучлаарай" гэж хэлэх сэтгэлгүй үйлчилгээний албаны дарга байж болохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл постоо устгаагүй учраас өнөөдөр телевиз дуудаад зохиомол зүйл ярьсан байна. Гүтгэлэг хийхээ болиорой. Хүсвэл тэр хоёр хүний утасны дугаарыг нэр, овогтой нь зарлахад би бэлэн байна. Би "Уучлаарай" гэх ганцхан үг л хүссэн. Гэтэл намайг хүний биед халдсан гэнэ. Би үнэмлэхээ үзүүлэхийг л шаардсан. Бас ачааны виркийг төлөөгүй гэсэн байна. Би 200 мянган төгрөг буюу виркийг төлсөн. Гэтэл миний ачааг цаг тухай бүрт нь гаргаж өгөөгүй.
Би 20.00 цагт онгоцноос буусан. "Улаанбаатар" зочид буудлаас шөнийн 00.00 цагт очиж Япон улсын иргэнээс очиж ачаагаа авсан. Тэр хүн миний ачааг андуураад авсан юм билээ. Би аварга хүний хувьд биш иргэний хувьд үйлчилгээний асар том байгууллага хэр нь алдаа гаргасанд энэ бүхнийг ярьж байна. Үнэн шударга нийгмийг ард түмэн бид өөрсдөө дор бүрнээ бий болгох хэрэгтэй байна" гэв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ